АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

287

Make it memorable      ЯРУУ ЭГШИГЛЭНТ, МАРТАГДАШГҮЙ АЛСЫН ХАРАА

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО ГЭЖ ЮУ ВЭ?

“Exambela Consulting” зөвлөх үйлчилгээний компанийн зөвлөх Давид Фелдман, Лауре Виллерукс нар нисэх буудлын алсын харааг тодорхойлох, яагаад нисэх буудал нь алсын хараатай байх талаар зөвлөсөн байна.

Хэрэв нисэх буудлын шинэхэн гүйцэтгэх захирал удирдлагын багаа цуглуулан: За нисэх буудлын маань зорилго юу вэ, Манай нисэх буудлын мөн чанар юу бэ, бидэнд ямар өвөрмөц шинж байна, бидний стратеги юу вэ” хэмээн асуувал хариулт нь удирдлагын багийн чимээгүй харах харцтай л тулгарна. Гүйцэтгэх захирал: хэрвээ бид хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол бидний хүлээлт маань ямар байх нь тодорхойгүй, Магадгүй удирдлагын багийн өмнө хэзээ ч ийм асуудал тулгарч байгаагүй байх, харин шинэ CEO-ын хувьд удирдлагын багтайгаа хамт өөрчлөлт хийх шаардлага гарч байна. Хамгийн эхний хийх ёстой ажил бол нисэх буудлын стратегийг тодорхойлох явдал юм. Стратегийг тодорхойлохын тулд Алсын хараанаас эхэлнэ.

Сайн бодож боловсруулсан алсын хараа нь: ойлгомжтой, товчхон, хэзээ ч мартагдашгүй байх ёстой.

Европын ихэнх зорчигчдын хувьд нисэх буудал руу хүрэх зам нь 2 цаг орчим байна. А нисэх буудлаас В нисэх буудал руу тэднийг хүргэхийн тулд бидний гаргах шийдвэр ямар байх бэ, Нисэх буудлын өнөөгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ нь зорчигчдынхоо хэрэгцээг тодорхойлох явдал бөгөөд өөрөөр хэлбэл оролцогч талуудын хамтын ажиллагааны харилцаа, нийтлэг талуудыг олж тодорхойлох. Алсын хараа гэдэг нь гантиг чулуу нь дээр сийлсэн хүршгүй нэгэн тэмдэглэгээ биш харин нисэх буудлын стратегийг чиглүүлэн дэмжиж, энэ стратегид хүрэх арга замыг зааж өгдөг. Хэрэв нисэх буудал алсын хараагаа буруу тодорхойлбол ажилтнууд урам зориггүй, нисэх буудлын сонирхогч талууд, зорчигч үйлчлүүлэгчид бүхий талууд нэг зорилгод хүрэх боломжгүй, сэтгэл ханамжгүй байх болно.

Хэрэв нисэх буудлын гол түншүүд нь стратегийг ойлгохгүй бол тэд амжилтад хүрэхгүй. Сайн тодорхойлсон алсын хараа гэдэг бол удирдлагын багийг нэгтгэж, тэдгээрийн үйл ажиллагааг зөв зохион байгуулалтад оруулан, нэгэн зүг чиглүүлж чадна. Энэ нь мөн зорчигч үйлчлүүлэгчид, ажилтнууд, хамтран ажиллах байгууллагууд тэр бүү хэл улс төрийн удирдагчийг ч хооронд нь  нэгтгэн бат бэх холбоо үүсгэж чадна.

Нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч бүх талуудын нэгдмэл хүсэл эрмэлзлийг хослуулан алсын хараагаа тодорхойлох нь менежментийн удирдлагын манлайлал юм.

Бүс нутгийн ямар нэг нисэх буудал нь ихэнхдээ хямд өртөгтэй агаарын тээвэрлэгчдийг л хамгийн эрэлт хэрэгтэй гэж үзсэн ч тухайн бүс нутгийн болон үндэсний эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг анхаарах нь чухал.

Нисэх буудал алсын хараа, эрхэм зорилготой байх ямар шаардлагатай бэ

1-рт Алсын хараа ямар байх нь стратегийг орлож чадахгүй. Алсын хараа нь стратегийн товч илэрхийлэл бөгөөд нисэх буудлын чиглэлийг тогтооно.

Алсын хараа бол бренд биш, нисэх буудлын үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн илэрхийллийн иж бүрдэл байна.

Алсын харааны тэмдэглэгээ нь хэрэглэгчдийг ямар бренд төлөөлж байна, тэр нь байх болно.

Алсын хараа нь тухайн нисэх буудлыг хаана хүрэхийг тодорхойлно.

Нисэх буудлын алсын хараа, эрхэм зорилгод тухайн нисэх буудлын өөрийн гэсэн соёлыг заавал тусгасан байна. Алсын хараа нь тухайн нисэх буудлын хүсэл, эрмэлзэл дээр төвлөрсөн байна.

Эрхэм зорилго бол бид хэрхэн хүрэх бэ гэсэн томьёолол.

Нисэх буудлын алсын харааг хэрхэн тодорхойлсныг шалгахын тулд доорх 3 шинж заавал байх ёстой.

  • Алсын хараа нь тухайн нисэх буудлын өвөрмөц, ялгарах шинжийг тусгасан эсэх
  • Энэ ямар нэг хэлбэрээр хэмжигдэх боломжтой эсэх
  • Алсын хараа нь яруу эгшиглэнтэй, мартагдашгүй байх эсэх

Эдгээр 3 зүйлийг алсын хараандаа тусгаагүй тохиолдолд нисэх буудлын төв хаалганы гэрэлт товчлуур хэзээ ч гэрэлтэхгүй бөгөөд хэн ч хэзээ ч үл тоомсорлох нэг л нисэх буудал байна.

Ийм байдал үүсгэхгүйн тулд дэлхийн бүх нисэх буудалд хамаарах ерөнхий ойлголт болох  “Дэлхийн түвшинд хүрсэн нисэх буудал байхын тулд харилцагчийн үйлчилгээг хамгийн өндөрт тавина” гэсэн ухагдахуун байхад хэн ч маргахгүй юм.

Нисэх буудлын салбараас бусад салбарын алсын харааг судлах.

Нисэх буудлын алсын харааг тодорхойлохоос өмнө нисэх буудлын салбараас бусад амжилттай компаниудын алсын хараа, эрхэм зорилгыг судлах нь чухал,

  • Apple: Дэлхийг өөрчлөнө.
  • Starbuks: Зарчим, итгэл үнэмшилдээ үнэнч байж, дэлхийд дээд зэргийн кофег хүргэнэ
  • Уолт Дисней:  Хорвоогийн хүмүүсийг хосгүй баясалд учруулна
  • L’Oreal: Таны дотоод гоо үзэсгэлэнг тодотгоно
  • Kraft foods: Алсын хараа: Амтат хүнсээр амьдралыг тэтгэнэ.

       Эрхэм зорилго: Өнөөдрийг улам амттай болгоё.

  • Southwest: Хамгийн дээд зэргийн халуун дулаан, нөхөрсөг үйлчилгээгээр харилцагчиддаа үйлчилж, хувь хүний бахархлыг төрүүлнэ.

Дээрх дэлхийд нэр хүнд бүхий компаниудын алсын хараа нь Apple-аас бусад нь тухайн салбарынхаа онцлог шинжийг тусгаж чадсан бөгөөд яруу сонсголонтой байна.

Ямар нэгэн компанийн алсын харааг тухайн компанийн ямар ч ажилтан, түүнчлэн тэр компанийн хувьцаа эзэмшигчид хүртэл төвөггүй цээжилнэ. Харин тухайн компанийн харилцагчдийн хувьд алсын хараа нь түүнийг хаан хэрэглэгч болоход нөлөөлнө.

Харин нисэх буудлын салбар, түүний доторх олон төрлийн бизнесийг хэрхэн холбох бэ,

Нисэх буудлын салбарын амжилт нь түүний хамтран оролцогч бүх байгууллагуудын оролцооноос шууд хамааралтай бөгөөд рестораны концессын ажилтан нь нисэх буудлын үйлчилгээний менежерт ажлаа тайлагнах шаардлагагүй ч тухайн нисэх буудлын зорчигчийн инээмсэглэлийг тодруулж нь бусад нисэх буудлаас ялгарах шинж чанарыг бүрдүүлэхэд адил тэгш оролцох юм.

Дэлхийн шилдэг нисэх буудлуудын алсын харааг судлах.

Туршлагаас харахад, шилдэг нисэх буудлууд аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг гэсэн ухагдахууныг алсын хараандаа оруулаад байдаггүй нь шоколад үйлдвэрлэгч компаниуд шоколадыг аюулгүй идэхийг уриалдаггүйтэй нэгэн адил юм.

Амстердам Schiphol нисэх буудал: Нисэх буудал нь хувь хүмүүс, бизнесменүүд, логистик, худалдаа үйлчилгээ, зугаа цэнгэлийг нэгтгэсэн динамик төв бүхий нисэх буудлын хот байх болно.

Дубай нисэх буудал: “Бид нисэхийн түүхийг өөрчилж, дэлхийд тэргүүлэх нисэх буудал болно.

Chhatrapati Shivaji: “Мумбай хотынхоо бахархлаар үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг татан, дэлхийн шилдэг нисэх буудал болно”

TAV нисэх буудал нь: “Нисэх буудлуудын олон талт бизнесийг нэгтгэн бүтээмжийг бий болгоно.”

Дээрх нисэх буудлуудын алсын хараанаас харахад урт хугацааны зорилго нь тодорхой, тухайн нисэх буудлынхаа бусдаас ялгарах, өрсөлдөх шинж чанарыг тусгасан байна. Мөн үүний зэрэгцээ тэдний зорилго тодорхой, зах зээл, хэрэглэгчийн сэтгэл ханамж, түүний хэмжүүр, гүйцэтгэл, урам зориг, сорилт, хүсэл эрмэлзлийг тусгасан.

Амжилтаа хэрхэн хэмжих вэ,

 “Дэлхийн жишигт хүрнэ” гэдэг алсын харааг ихэнх нисэх буудлууд хэрэглэдэг хэдий ч энэ нь хэмжих боломжгүй юм. Түүнчлэн хамгийн шилдэг, хамгийн том гэх мэт ер бусын шинэ чанарууд нь давуу талтай хэдий ч ихэвчлэн утга учиргүй байдаг. Үнэндээ, “Нислэг бүр яг цагтаа” гэсэн хэллэг нь дэлхийн шилдэг, дэлхийн жишигт хүрнэ гэдгээс илүү зорчигчид болон агаарын тээвэрлэгчдэд илүү үнэ цэнэтэй байх болно.

Одоогийн нисэх буудлуудын шинэ хандлага нь маш тодорхой зорилго бүхий алсын хараатай байх юм. Жишээ нь 2010 онд Мьюнхен нисэх буудал маш тодорхой 3 шалгуурыг 5 жилийн хугацаатай тавьсан бөгөөд энэ нь Дэлхийн хамгийн сонирхол татам, дэлхийн хамгийн үр ашигтай, дэлхийн хамгийн тогтвортой hub нисэх буудал гэсэн шалгуурыг тогтоосон нь амжилтаа тодорхой хэмжихүйц болгож чадсан. Зорилгоо тодорхой болгосны үр дүнд тус нисэх буудал 2014 онд шалгуур үзүүлэлтээ хангаж чадсан. Үүний үр дүнд Skytrax-ын судалгаагаар тус нисэх буудлын удирдлага  нь Европын 5 одтой нисэх буудал болох шинэ зорилго тавьсан.

Варшав Чопин нисэх буудлын хэмжигдэхүйц алсын харааны бас нэгэн жишээ. Тус нисэх буудал нь тодорхой цаг хугацаа, тодорхой зах зээлийн зорилго бүхий Үйлчилгээний чанарыг эрхэмлэн, зорчигчдын тоо болон гүйцэтгэлээрээ 2020 он гэхэд зүүн европын тэргүүлэгч нисэх буудал болно хэмээн алсын хараагаа тодорхойлжээ.

Мартагдашгүй алсын хараатай болох

Алсын хараагаа аль болох энгийн байлга.  Хэрэв ажилтан алсын хараагаа мартсан бол ажиллах цаашид боломжгүй болсон гэсэн үг. Алсын хараа олон өгүүлбэрээс бүтсэн бол цээжлэгдэхэд хялбар биш.

Хамгийн богино, цээжлэхэд хялбар алсын харааны жишээ:

Бахрейн нисэх буудал: “Бахархалтай улсын найрсаг, үр ашигтай нисэх буудал” Энэ нь ойлгоход болон цээжлэхэд хялбар бөгөөд хөрш Дубайн нисэх буудалтай харьцуулбал өөрийн онцлогийг тусгасан байна. Энэхүү богино хэмжээний,  бахархал, найрсаг, үр ашигтай гэсэн 3 түлхүүр үгс бүхий алсын харааг  нисэх буудлын ажилтнууд Бахрейн улсынхаа онцлогийг мэдрэн,  амархан тогтооно.

Копенгаген нисэх буудал: “Скандиновт хамгийн том, Европт хамгийн үр ашигтай, дэлхийд хамгийн шилдэг”

Алсын хараагаа гаргасны дараа 3-5 жилийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай. Алсын хараагаа оновчтой орчуулах хэрэгтэй. Зорилгоо хэмжигдэхүйцээр тодорхойлон, хэлтэс, тасаг бүрээр, жил улирал бүрээр гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд тулгуурлан төлөвлөнө.  Нисэх буудлын зорилго нь анхандаа хийсвэр, хүрэхэд хол мэт санагдавч зөв л тодорхойлж чадсан бол хүрэх цэгтээ хүрч бодит үр дүнд хүрэх болно.