Монголын үйлдвэрчний эвлэлийн залуучууд чуулж байна.

394

Монголын үйлдвэрчний эвлэлийн  холбоо Олон улсын хөдөлмөрчдийн  эв санааны  нэгдлийн  өдрөөр нийслэл  Улаанбаатар хотод “Эв нэгдэл-Зохистой хөдөлмөрийн төлөө”  үйлдвэрчний эвлэлийн  гишүүн залуучууд, идэвхтэн  сонгуультнуудын уулзалт, өдөрлөг  өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулагдаж байна. 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн тэгш хуваарилалт, цалин  урамшууллыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал  эрүүл ахуйн байдал,  зохистой хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүйн орчныг сайжруулах,  ажилгүйдлийг бууруулах  талаар нухацтай авч үзэн  нэг шийдвэр нэг зорилгын төлөө тэмцэхийг залуучууддаа уриалж байна.

Уулзалт өдөрлөгт УИХ-ын дарга, түншлэгч талуудын төлөөлөл, Залуучуудын  зохистой хөдөлмөрийг  дэмжих үндэсний  сүлжээнд нэгдэн орсон  байгууллагуудын удирдлагууд, залуучууд, хөдөлмөрийн харилцааны  чиглэлээр  ажилладаг   төрийн болон  иргэний нийгмийн байгууллагууд түүнчлэн НБУГын залуучуудын төлөөлөл   энэхүү өдөрлөгт оролцож байна.