“Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аян амжилттай болж өндөрлөлөө

425

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан “Бүтээлч Ажлын” хүрээнд Нисэх Буудлуудын Удирдах Газраас зохион байгуулсан Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьа алба нэгжүүдийн хэмжээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” аяныг 4 дүгээр сарын 29, 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм.  Цус бэлэглэсний дараа шингэн зүйл ахиу  ууснаар 48  цагийн дараа таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэгэн сөрөг нөлөө байдаггүй. Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа эмэгтэй хүн гурван сард нэг удаа цусаа  өгөхөд тухайн хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд энэ хугацаанд хүний цус хангалттай төлждөг. Байнга цусаа өгдөг доноруудын эрүүл мэндийн боловсрол бусдаас илүү байдаг бөгөөд эрүүл аж төрөх ёсны талаар болон өөрийгөө өвчин эрсдэлээс сэргийлэх талаар байнга мэдээлэл авч байдаг. 2013 онд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар цусаа тогтмол өгдөг доноруудыг өгдөггүй хүмүүстэй харьцуулан авч үзэхэд  зүрх судасны өвчлөл болон хавдрын өвчлөл маш бага гэсэн дүгнэлт  гарсан байдаг.

Сайн дураараа цусаа бэлэглэсэн мянга мянган хүний амийг аврах буянт үйлст нэгдсэн сайхан сэтгэлт  хүмүүстээ баярлалаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Нисэх Буудлуудын Удирдах Газрын хамт олноос