ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам” болон “Оффисын ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа” сэдвийн хүрээнд АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа

541

Зам тээврийн, хөгжлийн яамнаас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй-2019” сарын аяны хүрээнд “Оффисын ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа” болон ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг таниулан сурталчлах зорилгоор Нисэх буудлуудын удирдах газрын ажилтнуудын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

Энэхүү АХА тэмцээнийг зохион байгуулснаар ажилтнууд ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг мөрдөх, нэг мөр ойлгох, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх болон “Оффисын ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г  өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвших ач холбогдолтой юм.

Захиргаанаас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд нийт 32 ажилтан оролцсоноос Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн Баримт бичиг боловсруулалтын мэргэжилтэн Л.Уранзаяа түрүүлж, Аж ахуй хангамжийн тасгийн дарга М.Батдорж удааллаа.

Цаашид энэхүү арга хэмжээг тогтмолжуулах зорилго тавин ажиллаж байна.