“Нисэх миний амьдрал” уулзалт, ярилцлага амжилттай болж өндөрлөлөө.

341

Баасан гараг бүр уламжлал болон зохиогддог  “Хөгжлийн цаг” маань энэ удаа  “Нисэх миний амьдрал” нэртэйгээр болж өнгөрлөө.

Өнөөдөр дэлхийн нисэгч нарын өдөр тохиож байгаатай холбогдуулан  Монгол Улсын Гавьяат Нисгэгч Д.Баатар түүний гэргий болох Монгол улсын анхны эмэгтэй нисгэгч  Н.Дашдорж  нарыг НБУГ-ын хойморт урин залж,  чөлөөт уулзалт, ярилцлага хийв.

Тэд нисгэгч байх үеийнхээ дурсамж дурдатгал, түүхийг хуваалцаж, НБУГ-ыг дуу хуур, инээд хөөрөөр цалгиулсан  юм.

Ная шүргэж яваа хоёр буурайдаа НБУГ-ын хамт олны нэрийн өмнөөс эрүүл  энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.