Төвийн бүсийн нисэх буудлууд чуулж байна.

492

Төвийн бүсийн нисэх буудлуудын сургалт, семинар, спорт арга хэмжээ Хөвсгөл аймаг дахь Мөрөн нисэх буудалд амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын  ширээний дасгал сургуулилалт/Код-6/Аюулгүй байдлын хорооны хурал, Агаарын хөлөг шувуу мал амьтантай  мөргөлдөх аюулаас сэргийлэх зөвлөлийн хурал, Нисэх буудлуудыг 2025 он хүртэл  хөгжүүлэх хөтөлбөрийн  талаарх танилцуулга  болон бусад сургалт семинарууд явагдаж байна.

Зөвлөгөөнд төвийн бүсийн нисэх буудлуудын дарга нар  орон нутгийн онцлогоос шалтгаалж шувуу, мал амьтны аюулаас хэрхэн  сэргийлэх тухай зөвлөлдөн, харилцан туршлага солилцлоо.

Энэхүү сургалт семинарын арга хэмжээнд  зөвхөн зөвлөлийн гишүүд төдийгүй  бүх нисэх буудлын  төлөөлөл онлайн байдлаар  хуралд шууд оролцох боломжоор хангасан нь хурлын бас нэгэн онцлог байлаа.