Иргэдийн санамсаргүй үйлдлээс гарсан галыг АБХА-ны ажилтнууд түргэн шуурхай унтрааж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

367

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр Шинэ нисэх буудлын хамгаалалтын  хашаанаас 1км гаран зайтай амьдарч байсан Сэргэлэн сумын 4-р багийн малчин Л.Цэдэнсодномынх нүүхдээ хогоо шатаасан байж  болзошгүйн улмаас гал гарсан байна. А9 постод үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан Ч.Гарамгай Гал гарч байгааг илрүүлэн ГУААлбанд мэдэгдэн урьдчилан галын хэмжээг тодорхойлоод галыг унтраалаа. Галд   малын дотор өөх их хэмжээгээр хаясан байна. Хамгаалалтын ажилтан Т.Галбадрах, жолооч Б.Эрдэнэбатын хамт очиж Галын голомтыг түргэн шуурхай унтрааж цааш гал түймэр тархахаас сэргийллээ. 

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд, харьяа алба салбаруудад галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана уу.