Шинэ нисэх буудалд онцгой байдлын ширээний дасгал сургуулилтийг зохион байгууллаа.

198

Төв аймгийн Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд онцгой байдал үүссэн үед хамтран ажиллах байгууллагуудын оролцоо, чиг үүргийг тодорхой болгох, шинээр боловсруулсан онцгой байдлын төлөвлөгөөний төслийн нийцлийг шалгаж, нэмэлт өөрчлөлт хийх зорилгоор “Нийтийг хамарсан эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой онцгой байдал” /Код-4/, “Байгалын гамшиг” /Код-5/ төрлөөр хамтран ажиллагч байгууллагуудтай ширээний дасгал сургуулилтийг зохион байгууллаа.
“Шинэ нисэх буудлын нэг онцлог нь төвөөс алслагдмал байдаг. УБ хотоос 54, Төв аймгийн төв Зуун мод хотоос 17 км зайтай. Энэхүү алслагдмал нөхцөл байдалд онцгой байдал үүссэн үед тусгай чиг үүргийн байгууллагууд хэрхэн ажлаа уялдуулж түргэн шуурхай арга хэмжээ авах вэ гэдэг дээр голлон зангидагдаж байгаагаараа онцлог юм.

Дасгал сургуулилтад Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал хамгаалалтын алба, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Агаарын тээвэрлэгч байгууллагууд, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Тагнуулын ерөнхий газар, Хилийн цэргийн 0218-р анги, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Төв аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний жанжин штабын 016-р бригад, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг 24 байгууллагын 80 орчим мэргэжилтэн, албан хаагч энэхүү дасгал сургуулилтад оролцлоо.