“Тэнцвэртэй амьдралыг цогцлоох нь” сэдэвт сургалт болж өндөрлөлөө.

329

Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сар 19 өглөө НБУГ-т  “Тэнцвэртэй амьдралыг цогцлоох нь” сэдэвт сургалт, ярилцлага амжилттай  боллоо.  Энэ удаагийн зочноор  Doing  Business  in Asia Alliance  холбооны  үүсгэн  байгуулагч,  Educated энтерпрайз  компанийн захирал О.Энхзулыг урьж оролцуулсан юм.

“Тэнцвэртэй амьдрал” гэдэгт  бие хүний эрүүл мэнд, бусадтай харилцах харилцаа, карьер санхүү түүнчлэн амьдралын зорилго ордог тухай  дурдсан ба НБУГ-ын хамт олны дунд сонирхолтой дасгалуудыг ажиллуулж, дүгнэлт хийлгэсэн юм.

Тэрбээр “…аливаа байгууллага  хүнээс бүрддэг. Хүн ажил амьдралдаа хэр зэрэг эзэн болж буйгаас байгууллагын бүтээмж, амжилт хамаардаг” гэдгийг онцолж байлаа.

Ярианы төгсгөлд эерэг хандлагатай байх бусдыг урамшуулах, талархах зэрэг харилцааны ур чадвараа ямагт хөгжүүлж цэцэглүүлж байхыг уриалсан юм.