“Нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.

    611

    Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр НБУГ-т “Нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага” сэдэвт лекц  зохиогдлоо. Баасан гараг бүр бусад салбараас зочин багш урьж чөлөөт ярилцлага хийдэг байсан бол энэ удаагийн дугаараар өөрсдийн салбарын талаар ярилцсан юм. Тус лекцийг НБУГ-ын Дотоод хяналтын тасгийн дарга Б.Алтантуяа толилуулав. Нисэх буудал гэдэг бол тухайн улс орны олон улстай харьцах томоохон гүүр, үүд хаалга нь байсаар ирсэн билээ. Тэрбээр дэлхийн нисэх буудлуудын хөгжил болоод чиг хандлагыг судалгаа баримттайгаар хүргэв. Мөн түүнчлэн Монгол улсын нисэх буудлуудын хөгжил хаана явж буйг баримжаалж, цаашид хэрхэх талаар сонирхолтой  ярилцлага өрнүүлсэн юм.