“Нисэх буудлуудын ашиглалтын гэрээ”-г шинэчлэн байгууллаа.

    306

    Нисэх буудлуудын удирдах газар нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Иргэний болон ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгч зарим байгууллагуудтай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нисэх буудлуудын ашиглалтын гэрээ”-г шинэчлэн байгуулж гэрээ үзэглэх ёслолыг зохион байгууллаа. Уг гэрээ нь Нисэх буудлын үйлчилгээ, газрын үйлчилгээ, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээг үзүүлэх, холбогдох харилцааг зохицуулах зорилготой бөгөөд уг ёслолд “Хүннү эйр” ХХК, “Аэромонголиа” ХХК , “Блу скай авиэйшн” ХХК, “Мак эйр” ХХК, “Монголиан Эйрвэйз Карго” ХХК, “Тэнгэрийн улаач шинэ” ХХК зэрэг компаниуд оролцлоо.

    Тус ёслолын ажиллагааны нээлтийн үеэр НБУГын дарга  Д.Эрдэнэбаатар  хэлсэн үгэндээ “….нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, нисэх буудлуудыг хөгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх, авиа компаниудын нислэгийн бэлэн байдал хурдан шуурхай үйлчилгээг хангахын тулд авиа компаниуд болон нисэх буудлуудын удирдах газрын хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм.