Нисэх буудлуудын удирдах газар нэгдүгээр улирлын ажлаа дүгнэлээ.

    577

    Нисэх буудлуудын удирдах газар  нь  харьяа алба хэлтэс болон дотоод нэгжүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах,  цаашид  хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх  тайлангийн хурлыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Энэхүү ажлын хүрээнд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба,  Газрын тусгай үйлчилгээний алба, Аюулгүй байдал хамгаалалтын алба болон дотоод нэгжүүд нэгдүгээр улирлын ажлын тайланг  2019 оны 04 дүгээр сарын 05-10-ны  хооронд  толилууллаа.