“Хүний энергийн бие ба далд ухамсар” сэдвээр илтгэл толилууллаа.

    488

    Энэ удаагийн хөгжлийн цагаар Нийгүүсэхүйн мутар ТББ-ын зөвлөх, рейки бясалгалын гранд мастер, далд ухамсарын бясалгалын зөвлөх багш Б.Давгадорж уригдан “Хүний энергийн бие ба далд ухамсар” сэдвээр илтгэл тавьлаа.

    Хүнийг энерги, эрхтэн системийн  хувьд бүхэлд нь  100 хувь гэж үзвэл 3-4 хувийг нь амьдрахдаа ашигладаг бөгөөд үлдсэн 96-97 хувь нь далд ухамсарт нуугдаж байдаг “Жинхэнэ өөрийн авьяас чадвар” гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан нотлоод байна.

    Илтгэлд энэхүү чадварыг нээн илрүүлэх үндсэн арга нь бясалгал бөгөөд хүний энергийн биеүүдийн бүтэц, түүнийг хэрхэн цэвэр ариун байлгаснаар далд ухамсарт байгаа авьяас чадвараа нээн илрүүлж, аз жаргалтай, бүтээлч амьдрах боломжтойг сонирхолтой байдлаар тайлбарлалаа.