“Нисэх буудлын үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх” туршлагыг судлах ээлжит сургалт БНСУ-д боллоо.

398

Иргэний нисэхийн ерөнхий газраас Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг Бүгд найрамдах Солонгос улсын “Инчеон нисэх буудлын нисэхийн академи”-д “Нисэх буудлын үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх” туршлага судлах ээлжит сургалтад амжилттай хамрагдлаа.

Тус сургалтын үеэр “Гимпо” нисэх буудлыг “Инчеон” нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн зохион байгуулалт болон нүүлгэлтийн үеийн хүндрэлийг тооцоолж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлал зэрэг туршлагуудыг судалсан.

Ингэснээр Шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, ажиллагааг оновчтой зохион байгуулах юм.