НБУГ-ын Дарга Д. Эрдэнэбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

500

Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Jeffrey M Miller, зөвлөх Brendan Sobie, Simon Russel нартай Нисэх буудлуудын хөгжлийн асуудлаар уулзаж ярилцлаа.

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд Монгол улсын нисэх буудлуудын өнөөгийн байдал, хөгжлийн хандлагын талаар сонирхсон асуултуудад нь хариу өглөө.

Мөн Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ыг цаашид хэрхэн ашиглах талаар санал солилцохдоо Нисэх буудлуудын удирдах газраас Буянт-Ухаа бүсэд Иргэний нисэхийн сургалт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл худалдааны олон улсын кластер байгуулах төслийн талаар товч танилцуулга хийсэн нь Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийн сонирхлыг татлаа.

Тус төслийг Азийн хөгжлийн банкнаас гаргасан CAREC-2030 хөтөлбөрийн хүрээнд дэмжин санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээл олгохоор төлөвлөсөн:

  1. Эдийн засаг санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих кластер
  2. Худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн коридорыг хөгжүүлэх кластер
  3. Дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн уялдааг хөгжүүлэх кластер
  4. Хөдөө аж ахуй, усны нөөцийн менежментийг дэмжих кластер
  5. Хүний хөгжлийг дэмжих кластер зэрэг үндсэн 5 чиглэлтэй уялдуулан боловсруулсныг онцлон тэмдэглэж өөрийн улсын салбарын яам, Сангийн яам, засгийн газраар дэмжүүлэн Азийн хөгжлийн банкинд хандахыг зөвлөлөө.

Мөн  удахгүй АХБ-ны ажлын хэсэг Монгол улсын засгийн газартай хамтран ажиллахаар болсныг дурдлаа.