Зохиолчтой уулзах цаг буюу Номын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

241

Долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулагддаг “Хөгжлийн цаг”-ийн ээлжит дугаар өвөрмөц онцлогтой болж өнгөрлөө.  Энэ удаагийн зочноор “Болор судар” хэвлэлийн газрын  редактор, зохиолч С.Сосор уригдан оролцлоо.

Тэр бүр олны өмнө гараад байдаггүй, даруухан зохиолч энэ удаа Нисэх буудлуудын удирдах газрын ажилтнуудтай  зохиол бүтээл, ажил амьдралынхаа талаар халуун яриа өрнүүлсэн юм.

Түүний “Хүнчин”, “Зэрлэг Цахирмаа”  зэрэг зохиол нь олны хүртээл болсноос хойш өөрийн гэсэн уншигчидтай болсон ба тэрхүү зохиолуудаа хэрхэн бичсэн талаар сонирхолтой түүхийг хуваалцлаа.

Мөн энэ үеэр “Аз Хур” номын их дэлгүүрийн хямдралтай худалдаа болсон юм.