Шинэ чиглэлүүдийн тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа.

186

Олон улсын нислэгийн хуваарь гарч  Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны Скат компани,Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар, Улаанбаатар-Осака-Улаанбаатар чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг  үйлдэхээр боллоо.

Казахстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд  Даваа болон Пүрэв гарагуудад  B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх ба энэхүү хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөнө.

МИАТ ХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд  Даваа болон Баасан  гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх ба энэхүү хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Осака-Улаанбаатар чиглэлд Лхагва болон Ням гарагуудад  B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх ба энэхүү хуваарь нь 2019 оны 07.03-08.28 хүртэл  тус тус мөрдөгдөнө.

Орон нутгийн хувьд  Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд  7 хоногт 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Аэромонголиа ХХК нь Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд EMB145 агаарын хөлгөөр  Мягмар       гарагт  нислэг  үйлдэх ба энэхүү хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл ,  Пүрэв гарагт  нислэг  үйлдэх ба энэхүү хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, Мягмар  болон Пүрэв гарагт нислэг  үйлдэх ба энэхүү хуваарь нь 04.23-04.25 хүртэл,  Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад  нислэг үйлдэх ба   энэхүү хуваарь нь 05.02-аас  10.26-ны  өдөр  хүртэл тус тус мөрдөгдөнө.