АБХА-ны “Үзлэгийн II-р ээлжийн нэрэмжит” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

787

Нисэх буудлуудын удирдах газрын харьяа Аюулгүй байдал хамгаалалтын албаны “Үзлэгийн II-р ээлжийн нэрэмжит” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 3-р сарын 23-ны өдөр болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 9 баг, эмэгтэй 5 баг нийт 14 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөв.

Эрэгтэй:

Хүрэл медаль-Хамгаалалтын 3-р ээлж

Мөнгөн медаль-Үзлэгийн 1-р ээлж

Алтан медаль-Үзлэгийн 2-р ээлж

Эмэгтэй:

Хүрэл медаль-Үзлэгийн 1-р ээлж

Мөнгөн медаль-АБХА-ны захиргаа

Алтан медаль- Үзлэгийн 2-р ээлж

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор ОУХМ Ж.Гэрэл, эмэгтэй шилдэг тоглогчоор спортын мастер Я.Нансалмаа нар шалгарч, нийлбэр дүнгээр тэргүүлсэн Үзлэгийн 2-р ээлж шилжин явах цомын эзнээр тодорлоо.