“Хамтын хүч ба багийн ажиллагаа” чөлөөт уулзалт, сургалт боллоо.

645

Эв  нэгдлийн хүчний талаар их эзэн Чингис хаан “Ер хоёр хүн эвтэй болвоос  төмөр хүрээ мэт бөх, хэрэв хорин хүн эвгүй болвоос  хэмхэрсэн хүрээ мэт хэврэг” хэмээн  зүйрлэсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр буюу 2019 оны 03 сарын 22-ны өдөр НБУГ-т хамтын хүч ба багийн ажиллагааны талаар чөлөөт сургалт болж өнгөрлөө. Энэ удаагийн лектор багшаар “Си Ди Си Консалтинг” ХХК-ны үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх Ц.Мөнхбат уригдсан юм. Тэрбээр “ ……хувь хүн дангаараа бол  өөрийгөө л өөрчлөх боломжтой. Харин ганцаар хэзээ ч чадахгүй зүйлсийг багаар хийж гүйцэтгэх боломжтой” хэмээн яриагаа эхлүүлэв.  Мөн хүн бүрийн ур чадвар, зан араншин, хандлага өөр өөр байдаг. Баг болж хамтарч ажиллахын тулд хүнийг таних чадвар, хувийн онцлогийг нь ойлгож зөв зохион байгуулах чадвар чухал гэдгийг онцолж байлаа.

Баг нь хөгжлийн хувьд:

  1. Баг бүрдэх
  2. Саад бэрхшээл тохиолдох
  3. Түүнийг даван туулах
  4. Багийн ерөнхий дүр зураг хэвших гэсэн үе шатуудыг дамждаг байна.

Энэ удаагийн сургалтад Нисэх буудлуудын удирдах газар, “Чингис Хаан” ОУНБ-ын нийт 50 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.