Нисэх буудлуудын удирдах газарт гамшгийн аюулын дадлага сургуулилт амжилттай болж өндөрлөлөө.

645

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт Нисэх буудлын удирдах газрын нийт ажилтнууд  амжилттай оролцлоо. Ажлын өрөө тасалгаандаа байсан нийт 54 ажилтан дохиогоор хурдан, шуурхай дүрвэн гарч бүртгэлд хамрагдав.