“Гэрээт харуул хамгаалалтын алба хаагч” бэлтгэх сургалтад амжилттай хамрагдлаа.

1214

Нисэх буудлуудын удирдах газрын харьяа Аюулгүй байдал хамгаалалтын албаны 61 хамгаалалтын ажилтан Хууль сахиулахын их сургуулийн  “Гэрээт харуул хамгаалалтын  алба хаагч” бэлтгэх сургалтад амжилттай хамрагдаж 03 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээгээ гардан авлаа. Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Дэд дарга С.Мөнхнасан, Аюулгүй байдал хамгаалалтын албаны дарга М.Гүен, Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн  захирал Цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нар оролцсон юм.