“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр лекц уншлаа

582

Өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сар 15 өдөр Нисэх буудлуудын удирдах газарт “Хөгжлийн цаг” лекц  зохион байгуулагдлаа . Энэ удаагийн лекцээр  “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийг хөндөн ярилцсан бөгөөд Шихихутуг их сургуулийн багш, хуульч, лектор Ц.Амарсанаа уригдан оролцсон юм.

Манай улс “төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг 2019 оны 01 дүгээр сарын 23нд баталсан. Хэдийгээр дүрэм, журмаар ёс зүйн харилцааг зохицуулдаг ч хувийн зан харилцаан дээр тулгуурладаг болохоор ажил алба хандлага ихээхэн чухал талаар уг хичээл дээр дурдлаа.  Орчин үед хувь хүнээс шаардах болсон олон талт чадварын нэг нь бусадтай ойлголцох, багаар ажиллах чадвар мөн. Хуулийг дээдэлдэг хүмүүнлэг нийгэмд бусдын эрх чөлөөг хүндэлж байж ёс зүй зөв тогтдог тухай илүү нарийн ярилцлаа.