Зорчигчийн гээсэн 6500 ам.долларыг олж, эзэнд нь хүлээлгэн өглөө

358

Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудлын жижүүр Т.Даарийгадий болон тэргэнцрийн ачигч Б.Энхбат нар өнөө өглөө буюу 2019 оны 2 сарын 26-ны өглөө 7 цаг гучин минутын орчим автомашины зогсоол дээрээс эзэнгүй ачаа олж Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хүргүүлсэн байна. Холбогдох албаны ажилтнууд уг ачааг шалгаж, цүнхэнд байсан 6500 ам доллар болон бусад эд зүйлсийг эзэнд нь хүлээлгэн өгчээ. Уг ачааг Истанбул-Улаанбаатар-ийн чиглэлийн нислэгээр ирсэн зорчигч Г гээсэн болохыг тогтоосон байна. Зорчигч Г нь НБУГ-ын харьяа ЧХОУНБ-ын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж байсан юм.