“Нисэх буудлын үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх” туршлагыг судлах сургалт БНСУ-д болж байна

791

 

Иргэний нисэхийн ерөнхий газраас Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд буюу нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт хийх агаарын тээвэрлэгчид, хилийн хяналтын байгууллагууд, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба болон шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны төлөөллүүдийг  Бүгд найрамдах Солонгос улсын “Инчеон нисэх буудлын нисэхийн академи”-д “Нисэх буудлын үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх” туршлага судлах сургалтад хамрагдаж байна.

Тус сургалтын үеэр “Гимпо” нисэх буудлыг “Инчеон” нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн зохион байгуулалт болон нүүлгэлтийн үеийн хүндрэлийг тооцоолж гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх аргачлал зэрэг туршлагуудыг судална.

Ингэснээр Шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, ажиллагааг оновчтой зохион байгуулах юм.