“Харилцааны гол чадварын нэг нь илтгэх урлаг”

743

Долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулагддаг “Хөгжлийн цаг”лекц маань 2019 оны 2 сарын 22 өдөр НБУГ-ын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн лекцийг “Амар инвестмент” сургалтын төвийн захирал, сургагч багш Ч.Сайхнаа удирдан явуулсан юм. Тэрбээр  “Илтгэх урлаг, олон нийтийн яриа” сэдэвт ярилцлагаараа дамжуулан илтгэх урлагийн гайхамшиг, түүнд суралцах арга замуудын талаар хуваалцлаа.

Илтгэх урлаг нь бусдад өөрийгөө таниулах, нөлөөлөх, харилцааны гол хэрэглүүр болдог.

Тухайн хүний мэдлэг чадвар, гадаад байдал, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө нь сайн илтгэл тавихад гол хүчин зүйл нь болдог гэдгийг онцлов.

Мөн хүн байнга давтдаг үйлдлүүдийнхээ үр дүн нь байдаг ба сайн илтгэгч болохын тулд олон удаа давтан хийснээр илүү их сайжирч болно гэдгийг батлан хэлж байсан юм.

Лекцийн дундуур зохиосон шилдэг илтгэгчийн уралдаанд захиргааны менежер Ж.Зулцэцэг амжилттай оролцож, тус төвд суралцах эрхийн бичгээр шагнууллаа.