Арабын хөгжлийн эдийн засгийн Кувэйтын сангийн буцалтгүй тусламжаар баригдах Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын барилга байгууламж, аэродромыг шинээр байгуулах ажлын зураг төслийг хүлээн авлаа

1065

Арабын хөгжлийн эдийн засгийн Кувэйтын сангийн буцалтгүй тусламжаар баригдах Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын барилга байгууламж, аэродромыг шинээр байгуулах ажлын зураг төслийг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нисэх Буудлуудын Удирдах Газрын дарга Д.Эрдэнэбаатар Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олноос хүлээж авлаа.

Тус ажлын хүрээнд Өндөрхаан нисэх буудлын барилга байгууламж, аэродромыг шинээр байгуулах ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг зарлах, мөн  2019 оны 06 дагаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр тус тус төлөвлөн ажиллаж байна.