БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “CAAC CIVIL AVIATION SAFETY MANAGEMENT WORKSHOP” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖИЛТНУУДЫН МОДУЛЬ ХИЧЭЭЛҮҮДИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Манж Чин улс1911 онд мөхсөнөөр Хятад улс нь хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засагтай болсон. 1949 онд иргэний дайныг төгсөж өнөөгийн БНХАУ байгуулагдсан ба тус оноос агаарын тээврийн салбар хөгжиж эхэлсэн байна.

БНХАУ-ын агаарын тээврийн хөгжил нь 4 үе шатад хуваагддаг. Үүнд:

1949 – 1978 он: Шинэ Хятад улс үүссэн үе буюу 1949 оноос 1978 он хүртэл БНХАУ-д иргэний нисэхийн салбар гэж байгаагүй бөгөөд агаарын тээвэр нь цэргийн салбарт харьяалагддаг байжээ. Тухайн үед бусад аж үйлдвэрийн салбарууд ч мөн адил цэргийн салбарт харьяалагддаг байсан үе юм.

1978 – 1987 он: 1978 онд БНХАУ-ын агаарын тээвэр нь цэргийн салбараас салж, Иргэний нисэхийн бие даасан салбарыг бий болгосон юм. Гэхдээ тухайн үед олон нийтэд нээлттэй бус, зөвхөн улсын үйл ажиллагаанд ашиглагддаг байсан байна.

1987 – 2002 он: 1987 оноос хойш улсын агаарын тээврийн байгууллагууд бий болсноор олон нийтийн хэрэгцээнд ашиглагдаж эхэлсэн ба БНХАУ-ын засгийн газраас агаарын хөлгүүдийн их бие дээр үндэсний тугийг лого хэлбэрээр ашиглах, иргэний нисэхийн ерөнхий газар гэсэн товчлолыг ханз үсгээр бичсэн байхыг шаардах болсон. Тухайн үед хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч байгаагүй ба агаарын хөлгүүд нь улсын өмчид харьяалагдаж байжээ.

2002 он: 2002 оноос хойш иргэний нисэхийн салбар нь захиргаа болон үйл ажиллагаагаа тусад нь салгасан ба нисэх буудлууд нь бизнесийн байгууллагын адил үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн энэ үеэс эхлэн агаарын тээвэрлэгч байгууллагууд нь хувийн хэвшилд шилжсэн байна.

2004 онд БНХАУ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-д албан ёсоор элсэн орсон. Өнөөдөр БНХАУ-ын иргэний нисэхийн салбар нь 7 Бүс муж, улсын болон хувийн нийт 59 агаарын тээвэрлэгч компаниудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн 3 жил /2015-2017/-ийн БНХАУ-ын Иргэний нисэхийн үйл ажиллгаа болон статистик үзүүлэлтүүдийг он оноор задлан авч үзвэл:

2015 онд:

  • Гэрчилгээжсэн нисэх буудал – 210
  • Хуваарьт байнгын нислэгүүд – 3326
  • ОУ-ын нислэг – 660
  • ОН-ийн нислэг – 2666
  • Агаарын тээвэрлэгч – 55

Үүнээс:

  • Улсын өмчит – 41
  • Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч – 14
  • Гэрчилгээжсэн нисгэгчийн тоо: 45523
  • Зорчигчийн тоон үзүүлэлт – 436 сая, 11.3%-ийн өсөлттэй
  • Ачаа тээвэр /карго/ – 3 сая Юань 5.9%-ийн өсөлттэй
  • Нийт ашиг 79 тэрбум Юань
  • Ослын үзүүлэлт: 64 сард 018 /Дэлхийн дундаж үзүүлэлт нь 0.24 байсан/

2016 онд:

  • Гэрчилгээжсэн нисэх буудал – 218
  • Хуваарьт байнгын нислэгүүд – 3794
  • ОУ-ын нилэг – 736
  • ОН-ийн нислэг – 3055
  • Агаарын тээвэрлэгч –59

Үүнээс:

  • Улсын өмчит – 44
  • Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч – 15
  • Гэрчилгээжсэн нисгэгчийн тоо: 50504
  • Зорчигчийн тоон үзүүлэлт – 488 сая, 11.9%-ийн өсөлттэй
  • Ачаа тээвэр /Карго/ – 68 сая Юань 6.2%-ийн өсөлттэй
  • Нийт ашиг 84 тэрбум Юань
  • Ослын үзүүлэлт: 76 сард 016 /Дэлхийн дундаж үзүүлэлт нь 0.217 байсан/

2017 онд:

  • Гэрчилгээжсэн нисэх буудал – 229
  • Хуваарьт байнгын нислэгүүд – 4418
  • ОУ-ын нислэг – 803
  • ОН-ын нислэг – 3615
  • Агаарын тээвэрлэгч – 58

Үүнээс:

  • Улсын өмчит – 43
  • Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч – 15
  • Гэрчилгээжсэн нисгэгчийн тоо – 55765
  • Зорчигчийн тоон үзүүлэлт – 552 сая Юань, 13.0%-ийн өсөлттэй
  • Ачаа тээвэр /Карго/ – 06 сая Юань, 5.6%-ийн өсөлттэй
  • Нийт ашиг 23 тэрбум Юань
  • Ослын үзүүлэлт: 88 сард 015 /Дэлхийн дундаж үзүүлэлт нь 0.175 байсан/

БНХАУ нь 2019 онд нийт 5 хөөрч буух хучилттай зурвастай, 72 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадал бүхий “Бээжин Капитал” Олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус нисэх буудлыг

  • 2040 он гэхэд 7 хөөрч буух зурвастай, 100 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай.
  • 2050 онд 9 хөөрч буух зурвастай, 120 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болгохоор зорилт тавин ажиллаж байна.