“Тосонцэнгэл” нисэх буудал (Завхан аймаг)

172

Түүх:
Тосонцэнгэл дахь нисэх буудал анх 1961 оны 12 дугаар сард Завхан, Улаанбаатар, Тосонцэнгэл гэсэн маршрутаар аймаг хоорондын агаарын тээврийг 2 гэртэй, РСБ станц, Л-2 мотортойгоор эрхлэгч холбоочин Цэвээндорж, моторчин Б.Сэрээж нарын хоёр орон тоотой 7 хоногт 2 удаа АН-2 онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Тус нисэх буудлын анхны барилга 1962 онд ашиглалтад орж, 1963 онд 1 айлын сууц, мотор, агуулахын байрыг барьж, 1975 онд ХБШЗ-ны эргэн тойронд хамгаалалтын торон хашаа барьсан байна.
Анх 1961 оны 12-р сард Завхан Улаанбаатар, Баянхонгор, Тосонцэнгэл гэсэн маршрутаар аймаг хоорондын агаарын тээврийг АН-2 онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Тус нисэх буудлын анхны барилга 1962 онд ашиглалтад орсон.
Тус буудал 1994 онд өргөтгөл хийж аэровокзалын барилгыг шинэчилж 150 хүний багтаамжтай зорчигч үйлчилгээний заал, экипажийн амрах байр, нислэг хөдөлгөөн удирдах цамхаг, ачаа тээш хүлээн авах, олгох, аюулгүй байдлын үзлэг хийх өрөө тасалгаа бүхий байрыг ашиглалтанд оруулж ашиглаж байна. /2005, 2008 онуудад их засвар хийсэн/
3С ангиллын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай. Нисэх буудлын барилга байгууламжийн хүчин чадал 1 цагт 50 зорчигчид үйлчлэх зохион байгуулалттай. Ил хараагаар өдрийн цагт нислэг үйлдэнэ.
Тус нисэх буудлын онцлог нь Дундын буудлын аэродромын бүх үйлчилгээг үзүүлж, баруун аймгуудад нөөц /бэлтгэл/ аэродромын үүрэг гүйцэтгэдэг болно.
2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс үндсэн рэйсийн Тосонцэнгэл-Улаанбаатрын чиглэлийн нислэгтэй болсон.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт -Шороон зурвас-2400х30
Гэрчилгээний ангилал- III
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Тосонцэнгэл нисэх буудал
Тосонцэнгэл сум
Завхан аймаг 81030
Монгол Улс

Утас:
976-11-281186
976-11-286129
976-70468024

Факс:
976-11-281186

Э-шуудан:
tosontsengel.airport@mcaa.gov.mn