“Ховд” нисэх буудал (Ховд аймаг)

198

Түүх:
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 06 сарын 01-ний өдрийн 272 тоот тогтоолд Улаанбаатараас алслагдсан аймгуудад агаарын шуудан харилцааг хөгжүүлэхээр заасны дагуу мөн оны 07 сарын 07-ны өдөр Ховд аймгийн нисэх буудал анх байгуулагдсан.
1956 оны 07 сарын 07-ны өдөр Ан-2 онгоц Ховд аймагт нислэг үйлдсэнээр нисэх буудал үүссэн.
Тус нисэх буудлыг 1956 оноос хойш 3 удаа шилжүүлсэн ба одоогийн байршилд 1983 оны 11 сард асфальтбетон хучилттай аэродром, зорчигч үйлчилгээний терминалтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1998-2000 онд аэродромын элементүүдийн өргөтгөл, хүчитгэлийн ажил хийгдсэнээр хөөрч буух хучилттай зурвас 2850х49м хэмжээтэй, хучилтын даац PCN 45 F/B/Y/U болж нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
2010 оны 10 сарын 26-ны өдөр Аэромонголиа ХХК-ны Fokker 50 агаарын хөлгөөр Ховд-Үрэмчийн чиглэлд анхны олон улсын нислэг үйлдэж “Ховд” нисэх буудал нь олон улсын нислэгийн гараагаа амжилттай эхлүүлсэн. Нисэх буудлын хамт олон бүсийн районд нислэг үйлдэж байгаа орон нутгийн болон олон улсын агаарын хөлгүүдэд нислэг хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ үзүүлж, нислэгийн аюулгүй байдлыг ханган, зорчигчдод чанартай, хүртээмжтэй, найдвартай агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

ХЭТИЙН ЗОРИЛТ:
Үйлчлүүлэгчдэд олон улсын нисэх буудлын стандарт, аюулгүй байдлыг хангаж, шуурхай үйлчлэх.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, үйлчилгээний чанарыг сайжруулах.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт -Асфальтан-2850х35
Гэрчилгээний ангилал- II
Хяналтын код-4С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем+
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/100 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Ховд нисэх буудал
Жаргалант сум
Ховд аймаг 84157
Монгол Улс

Утас:
976-11-281202
976-70432518
976-70434021
976-11-286155

Факс:
976-70433926

Э-шуудан:
khovd.airport@mcaa.gov.mn