“Хатгал” нисэх буудал (Хөвсгөл аймаг)

127

Түүх:
Мөрөн Нисэх буудлын харьяа Хатгал нисэх буудлын аэровокзалыг 2007 онд ашиглалтад хүлээн авсан ба улирлын чанартай тvр буудал юм. Тус нисэх буудлын аэродром нь сумын төвөөс баруун зүгт 1.6 км-ийн зайд байрлана. 3С ангиллын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай. Цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай. Ил хараагаар нислэг үйлдэнэ.
Цаашид газар нутгийн онцлогийг харгалзан Хатгал нисэх буудлыг зуны улиралд захиалгат болон тогтмол нислэгт ашиглах бүрэн боломжтой юм.

Хүчин чадал:
Хөөрч буух зурвасын хучилт-Шороон зурвас-2300х30
Гэрчилгээний ангилал-IV
Хяналтын код-3С
Галын зэрэглэл-4
Аэродромын гэрэл суултын систем-
Нисэх буудлын хүчин чадал-1 цагт/50 хүн

Шуудан:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Хатгал нисэх буудал
Хатгал тосгон
Хөвсгөл аймаг 67143
Монгол улс

Утас:
976-98446899