Зүүн бүсийн нисэх буудлууд чууллаа.

    79

    Зүүн бүсийн нисэх буудлуудын сургалт, семинар, спорт арга хэмжээ Хэнтий аймгийн Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд идэвх чармайлт, оюун ухаан, хүч хөдөлмөр, авхаалж самбаагаа сорин оролцсон зүүн бүсийн нисэх буудлуудын хамт олонд баяр хүргэе.

    Энэхүү  арга хэмжээний хүрээнд Нисэх буудлуудыг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, Нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага, Дотоод хяналтын тогтолцоо, Аюулгүй ажиллагааны удирдлага, Иргэний нисэхийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  тухай үндсэн ойлголтын талаар сургалт семинар амжилттай болж өндөрлөлөө.

     

    Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.